#CS2 The MongolZ "PGL Cluj-Napoca 2025" тэмцээний шөвгийн наймд Каспер "cadiaN" Моллер ахлагчтай Данийн "Astralis" багт хожигдлоо.
PGL-ээс зохиож буй CS2-ын 1,250,000 ам.долларын шагналын сантай "PGL Cluj-Napoca 2025" тэмцээн Румын улсын Бухарест хотоос Клуж-Напока хотод үргэлжилж байна.
Хэсгийн шатнаас 3-0 амжилттай гарч ирсэн Монголын "The MongolZ" баг шөвгийн наймд Данийн "Astralis" багтай тоглож 0-2 (Mirage 8-13, Inferno 12-16) харьцаагаар хожигдлоо.
Тоглолтод Данийн Якоб "jabbi" Нигаард 94.9 ADR, 1.47 Rating-ээр багаа тэргүүлсэн бөгөөд Astralis багаараа тун жигд сайн тоглолоо.
Дэлхийн чансааны 3-т бичигдэж буй байраар тэмцээнд шууд уригдсан The MongolZ тус тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай баг гэгдэж байв.
Interactive content by Flourish
Хоёр баг хамгийн сүүлд YaLLa Compass 2024 тэмцээнд учраа таарахад монголын баг хожиж байв. The MongolZ ийнхүү тэмцээнээ дуусгаж $62,500 (216 сая төгрөг) шагналтай буцахаар болж байна.
Тэмцээнд дэлхийн аварга "Natus Vincere", "Spirit", "Vitality" болон "G2", "Liquid", "FURIA", "GamerLegion" зэрэг шилдгүүд оролцохгүй өнжиж байгаа бол "FaZe Clan", "MOUZ" зэрэг томчууд тоглож байна.
Playoffs шатны бүх тоглолт Bo3 журмаар болно. Зөвхөн аваргын тоглолт Bo5 журмаар болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна