Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай машинууд замын хөдөлгөөнд оролцоно

Admin
2025/02/22

Сар шинийн баяр болохтой холбоотойгоор томоохон зах худалдааны төвийг чиглэсэн хөдөлгөөн эрс өссөнөөр бусад автозамуудад түгжрэл үүсгэж эхэлсэн. Иймд Нийслэлийн Засаг дарга олон нийтийн санал явуулсан. Нийт санал өгсөн иргэдийн 50,04 хувь дэмжиж, үүнд үндэслэн захирамж гаргасны дагуу өнөөдрөөс /2025.02.22/ автомашинуудыг тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Тодруулбал, өнөөдөр сондгой тоогоор дугаар нь төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно. 

Мөн хоёрдугаар сарын 24, 26-нд сондгой тоогоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцох бол хоёрдугаар сарын 23, 25, 27-нд тэгш дугаараар төгссөн машинууд замын хөдөлгөөнд оролцох юм. Дугаарын хязгаарлалт өглөөний 08:00 цагаас оройны 20:00 цаг хүртэл үйлчилнэ.

Бүсчлэлийн хувьд хойноос урагш чиглэлд 32-ын тойргоос Маршалын гүүрний уулзвар хүртэл, баруунаас зүүн чиглэлд 5 шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэл тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцох юм.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна