Улаанбурхан өвчин гэж юу вэ?
Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.
Улаанбурхан өвчин аюултай юу?
Халдварт өвчин дотроос халдварлах чадавхиараа хамгийн өндөрт ордог өвчний нэг бөгөөд халдварлалтын индекс нь 96-98% юм. Улаанбурханаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй.
Улаанбурхан өвчний үед илрэх шинж тэмдэг:
-Халуурах
-Нүдний салст улайх, үрэвсэх
-Хамраас нус гоожих
-Ханиалгах
-Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх
-Нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бүх биеэр туурна.
Улаанбурхан өвчин дараах хүндрэлийг үүсгэдэг.
-Уушгины хатгаа
-Тархи эргэн сэргэхгүй гэмтэх
-Дүлийрэх
-Дутуу төрөх
-Хүүхэд бага жинтэй төрөх
-Эндэх
Улаанбурхан өвчин вирусээр үүсгэгддэг халдварт өвчин.
Хүнээс хүнд агаар дуслын замаар халдана.
Вакцинд хамрагдаагүй, эсвэл өмнө нь улаанбурхан өвчнөөр өвдөөгүй бүх насны хүн өвдөх эрсдэлтэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна