Өнөөдрийн байдлаар 46 байршилд халиа тошин үүсээд байна

Admin
2025/02/21

Яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 5 дүүргийн 37 хорооны 46 байршилд халиа тошин үүсээд байна. Тодруулж хэлбэл, сар шинийн баярын дараа цаг агаар дулаарч, шар усны үер буух төлөвтэй байна гэж болно. Халиа тошин үүсэн нийт байршлын 14 нь инженерийн хийцлэл буюу үерийн далан, сувагтай. Үлдсэн 32 нь булаг, шанд, голын ай сав газар буюу инженерийн байгууламжгүй.

Болзошгүй эрсдэлээс сэргийлэх хүрээнд ГУББГ-ын алба хаагчид бүхий л боломжоо дайчлан, зарим байршлын мөсийг хүний хүчээр зөөж, суваг шуудуу татаж байна. Цаг агаар өдөртөө нэмэх хэмд шилжихээр үерт өртөх эрсдэлтэй тул та бүхнийг мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дагахыг уриалъя.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна