Гэвч энэ хэрэг өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гараагүй шүүх дээр хоёр жил гацсан байдалтай байна. Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээллээр Тус этгээдүүд Монгол Улсын хилээр нээн нуун оргон зайлж одоогоор Thailand улсын Phuket хотод монгол охидын биеийг үнэлүүлж , хулгай хийж, хар тамхи худалдан борлуулж байж болзошгүй аж.
Хэргийг эргэн сануулбал, 2022 оны тавдугаар сарын 25-ны өдөр Худалдаа хөгжлийн банк (ХХБ)-ны ШангриЛа дахь салбараас бүлэг этгээд, хуурамч бичиг баримт үйлдэн, их хэмжээний валют буюу хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарч, Б.Бямбадорж, Ц.Энхтайван, Б.Түвшинжаргал, Э.Золхүү, Б.Энхбаатар, Д.Гажидваанчиг, Б.Баттулга, Б.Баясгалан, Э.Энхсанжаа, Ц.Ариунтамир нарын 10 хүнийг яллагдагчаар татан шалгасан.
Дээрх этгээдүүд нь залилсан валютаа “Урт цагаан”-ы валют арилжааны цэгт аваачиж солиулсан ба “Тэди” төвөөс iphone-12 загварын гар утас худалдан авсан байжээ. Мөн бэлэн мөнгөөр автомашин худалдаж авсан нь шалгалтын явцад тогтоогдсон байдаг.
Улмаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 /хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй Залилах гэмт хэрэг/, 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Сэтгэгдэл (2)