Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг 74-63 харьцаагаар Гуамыг талбайд нь хожлоо

Admin
2025/02/21

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны С хэсэгт Хятад, Япон, Гуамын шигшээ багуудтай тоглож байгаа юм. Манай улсын хувьд хэсгийн эхний дөрвөн тоглолтдоо хожигдсон бол өчигдөр хэсгийн шатны сүүлийн зочлон тоглолтоо Гуамын талбайд хийж, 74-63 харьцаагаар  хожлоо. Шигшээ багаас Б.Билгүүн 11 оноо, 6 самбар, О.Эрдэнэцогт 11 оноо, 3 самбар, Э.Маргад 16 оноо, 9 самбар, Г.Болор-Эрдэнэ 11 оноо, 3 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлсэн юм.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна