"Цагаан сараар хуулиа дагаад хоёр хоног амрахаас өөр аргагүй" гэв

Admin
2025/02/21

Энэ сар шинийн баяраар хоёр л өдөр амарч даваа гарагт ажил цуглана.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсандаа “Хөдөлмөрийн хуульд цагаан дээр хараар хуанлийн тооллоор 3 хоног биш билгийн тооллоор Шинийн 1, 2, 3-нд амарна гээд хуульчилсан. Гэтэл энэ жил Шинийн нэгэнгүй жил. Шинийн 2, 3-ндаа амраад Даваа гаригт ажилдаа орно.

Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина.

Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль нь ийм юм. Хуулийн засаглалтай улс учраас хуулиа дагахаас өөр аргагүй. Харин энэ хуулиа засъя. Шинийн нэгэнгүй жил их л ховор тохиодог юм байна” хэмээжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна