Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр захирамж гаргаж, тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглох захирамж гаргасан.
Гэтэл уг захирамж гараад нэг сарын хугацаа ч өнгөрөөгүй байхад тус аймагт бага насны хүүхэд мориноос унаж амь насаа алдсан хэрэг гарлаа.
Тодруулбал, өчигдөр буюу хоёрдугаар сарын 19-ний өдөр тус аймгийн Хайрхан суманд хурдан морь уяачийн туслах ажилтны 12 настай хүүхэд мориноос унаж нас барсан хэрэг бүртгэгдэж, хэргийг Архангай аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлжээ.
Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр 2025 оны хоёрдугаар сарын 5-нд гарсан бөгөөд уг тогтоолын хоёр дахь заалтад “Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, өвөл, хаврын улиралд зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай” гэж заасан. Гэвч дээрх тогтоолын хэрэгжилт аймаг орон нутагт хангалтгүй байгааг албаныхан онцолж байна.
Сэтгэгдэл (1)