Шүүхийн сахилгын хорооноос суудлын автомашин худалдан авах тендер зарлажээ. Тус тендерийн нийт төсөв нь 80 сая төгрөг бөгөөд “Hyundai Sonata”, “Grandeur” эсхүл түүнтэй дүйцэхүйц үзүүлэлттэй 2 машин байх ёстой гэж заасан байна. Мөн тендерийн техникийн үзүүлэлтийн тодорхойлолтод 2016 он түүнээс хойш үйдвэрлэгдсэн, 2024 оноос Монголд орж ирсэн байх гэж мөн 100 мянган км-ээс доош гүйлттэй гэсэн шаардлага тавьжээ. Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалтын баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд үйлчилгээний хураамж 50000 төгрөгийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болох юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна