Монгол улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг 5 дахь удаагаа найруулна

Admin
2025/02/20

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг удирдан зохион байгуулах ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар ахлагчтай багийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас санал оруулж, Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар дэмжлээ. 

Найруулагч Н.Наранбаатар 2016, 2017, 2018, 2022 оны баяр наадмын найруулагчаар дөрвөн жил ажилласан юм.

Үндэсний их баяр, наадмын бэлтгэл ажил, гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсгийг байгуулж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин ахлахаар боллоо.


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна