Самбо бөхийн улсын аварга Өмнөговь аймагт болно

Admin
2025/02/20

Дархан хотын самбо, жүдо бөхийн дасгалжуулагч агсан, Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат, самбо бөхийн дэлхийн аварга,дэлхийн цомын аварга, Монгол Улсын арван удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхийн Пунцагийн нэрэмжит самбо бөхийн насанд хүрэгчдийн 2025 оны улсын шалгаруулах тэмцээн болох гэж байна. Энэ удаагийн самбо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ хоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд  Өмнөговь аймгийн БТСГ-ын зааланд зохион байгуулагдана. Тэмцээн эрэгтэйчүүдийн 58, 64, 71, 79, 88, -98, +98 кг-ын жин, эмэгтэйчүүдийн 50, 54, 59, 65, 72, -80, +80 кг-ын жингийн ангиллаар явагдах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна