Үзэсгэлэнт Б.Батцэцэглэнгийн багштайгаа хамт шигтгэж урласан ШИНЭ БҮТЭЭЛ

М.Үүрээ
2025/02/19

Ардын дууны донж, хэв маягийг харуулсан, өвөрмөц уран бүтээлүүдээрээ үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн, залуу уран бүтээлч Батсайханы Батцэцэглэн багштайгаа хамтарсан  дуугаа цацлаа.

Хөгжмийн зохиолч Д.Бадарчийн аялгуу, Б.Доржпаламийн үг “Ханан сүлжээ нэхээс” дуу анх “Үзэсгэлэнт хавар” тоглолт дээр эгшиглэсэн юм.

Монгол ардын богино болон уртын дууг өөрийн донж, хэв маягаар урлан дуулдаг түүнийг сонсогч фенүүд нь бүсгүй хүнд байх ёстой бүх шинжийг өөртөө цогцлоосон "төгс" эмэгтэйн бодит жишээ хэмээн тодотгож, хайрладаг. Тэрээр уран бүтээлээ орчин цагийн өнгө аястай хослуулан туурвидгаараа онцлог юм.  


0
angry
0
care
0
haha
2
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна