Цэцэрлэгийн хүүхдүүдийн яг одоо цээжилж буй Д.Санжжавын цагаан сарын тухай “Мэдэж авлаа” гэх шүлгэд утгын алдаа байна

Admin
2025/02/19

Монгол түмний өв соёлоо өвлүүлэн үлдээх, удам судар, ураг төрлөө мэдэлцэх эв эеийг эрхэмлэн дээдлэх төрт ёсны хамгийн том баяр бол Монгол түмний үндэсний их баяр цагаан сар юм. Энэ үеэр цэцэрлэгийн багачууд цагаан сарын тухай дуу шүлэг сурч, Сургуулийн хүүхдүүд зохион бичлэг бичих, зураг зурах гээд өв соёлтойгоо танилцдаг.

Тэгвэл сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн дунд, ахлах бүлгийн хүүхдүүд яг одоо Д.Санжжавын шүлэг “Мэдэж авлаа” гэх шүлгийг цээжилж байна.

Мэдэж авлаа

Цагаан сарын шинийн нэгний өглөө

Цайгаа чанаад гоёлоо өмсөөд

Тооноор нар тусахын үед

Томчууд хүүхдүүд өвөөгийнд цуглаад

Гэр дүүрэн хүмүүс хоорондоо

Гар зөрүүлэн бүгдээрээ золгов

Авгай нөхөр хоёр хоорондоо золгодоггүй

Ардын ёс байдгийг мэдлээ

Айл гэр болж тоглохдоо

Алимаатайгаа би золгохгүй ээ...

Энэ шүлгэд

Гэр дүүрэн хүмүүс хоорондоо
Гар зөрүүлэн бүгдээрээ золгов гэсэн тоглой холбосон хоёр мөр буй. Монгол хэлэнд гар зөрүүлэх гэдэг үгийг нударга зөрүүлэх, зодолдох гэдэг утгаар хэрэглэдэг. Харин энэ шүлгэд тохой түшин, амар мэндээ мэдэлцэх гэсэн утган дээр ашиглажээ. Хэл соёл уствал үндэстэн устана гэдэг. Эх хэл, соёлоо авч үлдэн, үр хүүхдэдээ зөв сурган, өвлүүлэх нь бидний үүрэг боловч өнөөдөр Боловсролын яам нь энэ мэтчилэн наад захын хэл, найруулга зүйн алдаатай хичээлийг сурах бичигтээ оруулсаар байгаа нь харамсалтай.
 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна