Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд 2025 он гарснаар 1 сарын хугацаанд нийт 6532 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Admin
2025/02/19

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв нь хүүхдийн санал бодлыг утас, чат, мессежээр харилцах, зөвлөгөө, мэдээлэл өгөх, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаарх мэдээ, мэдээллийг 24 цагаар, үнэ төлбөргүй хүлээн авах, хүүхэд хамгааллын шуурхай тусламжийн үйлчилгээ үзүүлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалан байрлуулах, дараагийн үйлчилгээнд холбон зуучлах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага юм.

 Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд 2025 он гарснаар 1 сарын 31- ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 6532 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс Хүүхэд хамгааллын, хүүхдийн эрхийн зөрчлийн 894 дуудлага бүртгэгдсэн бол  шуурхай тусламжийн үйлчилгээ үзүүлж түр хамгаалах байранд нийт 94 хүүхдийг холбон зуучилжээ. 

Хүүхэд хамгааллын, хүүхдийн эрхийн зөрчлийн 894 дуудлагыг ангилбал: 

Гэр бүл дэх хүүхэд хамгаалал-785
Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал-53
Эрүүл мэндийн үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал-1
Олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээн дэх хүүхэд
хамгаалал-44
Хүүхэд хамгааллын үйлчилгээний орчин-3
Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал-8 дуудлага бүртгэгдсэн байна. 







0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна