#CS2 The MongolZ "PGL Cluj-Napoca 2025" тэмцээний шөвгийн наймд Каспер "cadiaN" Моллер ахлагчтай Данийн "Astralis" багтай тоглоно.
PGL-ээс зохиож буй CS2-ын 1,250,000 ам.долларын шагналын сантай "PGL Cluj-Napoca 2025" тэмцээн Румын улсын Бухарест хотоос Клуж-Напока хотод үргэлжилж байна.
Дэлхийн чансааны 3-т бичигдэж буй байраар тэмцээнд шууд уригдсан Монголын "The MongolZ" баг тус тэмцээний playoffs шатанд шалгараад байсан бөгөөд шөвгийн наймд тоглох баг нь өнгөрсөн шөнө тодорхой боллоо.
Хэсгийн шатнаас 3-0 амжилттай гарч ирсэн тэд шөвгийн наймд Данийн "Astralis" багтай тоглохоор учраа таарчээ. Каспер "cadiaN" Моллер ахлагчтай, Николай "dev1ce" Рийц тэргүүтэй Данийн баг хэсгийн шатанд 3-2 амжилттайгаар ийнхүү playoffs-т шалгараад байгаа юм.
Interactive content by Flourish
Хоёр багийн тоглолт энэ сарын 21-ний 19:00 цагаас эхэлнэ.
Тэмцээнд дэлхийн аварга "Natus Vincere", "Spirit", "Vitality" болон "G2", "Liquid", "FURIA", "GamerLegion" зэрэг шилдгүүд оролцохгүй өнжиж байгаа бол "FaZe Clan", "MOUZ" зэрэг томчууд тоглож байна.
Playoffs шатны бүх тоглолт Bo3 журмаар болно. Зөвхөн аваргын тоглолт Bo5 журмаар болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна