Монгол Улсад 100 болон түүнээс дээш насны 159 иргэн байна

Admin
2025/02/18

2025 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн байдлаар Монгол Улсад 100 болон түүнээс дээш насны нийт 159 иргэн бүртгэлтэй байна.

Үүний 127 нь эмэгтэй, 32 нь эрэгтэй иргэн байна. 

Нийслэл Улаанбаатарт 70, аймгуудад 89 иргэн амьдарч байгаа бөгөөд хамгийн өндөр настай ахмад нь 108 настай байна. 

100-аас дээш настай ахмадын тоогоор Өвөрхангай аймаг 11 иргэнтэйгээр тэргүүлж, Баян-Өлгий аймаг 8 иргэнтэйгээр хоёрдугаарт жагсаж байна гэж Монголын ахмадын холбооноос мэдээллээ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
124.158.104.165
23 минутын өмнө
0
0
Minii eej odoo 102 toi
Хариулах