Шүүхийн сахилгын хороо 30-50 сая төгрөгөөр зарагдаж байгаа машиныг 150 саяар авах тендер зарлажээ

Admin
2025/02/18

Шүүхийн сахилгын хорооноос суудлын автомашин худалдан авах тендер зарлажээ. Тус тендерийн нийт төсөв нь 300 сая төгрөг. “Hyundai Sonata”, “Grandeur” эсхүл түүнтэй дүйцэхүйц үзүүлэлттэй машин байх ёстой гэж заасан ба нийт хоёр машин авах аж. Нэг бүрийн үнэ нь 150 сая төгрөг гэсэн үг. Мөн тендерийн техникийн тодорхойлолтод 2016 он түүнээс хойш үйдвэрлэгдсэн, 2024 оноос Монголд орж ирсэн байх гэж заажээ. Мөн 100 мянган км-ээс доош гүйлттэй гэж заасныг харвал хуучин машин ч байж болохоор харагдана.

Тэгвэл 2017 оноос хойш үйлдвэрлэгдсэн 2025 онд орж ирсэн “Hyundai Sonata” автомашин нь зах зээлд үйлдвэрлэгдсэн оноосоо хамаараад орж ирсэн нь 30-50 сая төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна. Нэг бүрийг нь дээрх үнээр авчих боломжтой бол чухам яагаад тус тендерийг 300 сая төгрөгийн төсөвт өртөгөөр зарласан нь анхаарал татаж байна.

Харин шинэ машины хувьд “Hyundai компанийн албан ёсны борлуулагч “Mongol Hyundai” компаниас тодруулахад 2025 онд үйлдвэрлэгдсэн “Hyundai Sonata” 114.8 сая төгрөгөөр борлуулагдаж байгаа гэнэ


1
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна