75.4 мянган ажилгүй хүн байна

Admin
2025/02/18

Ажиллах хүчний оролцооны түвшинг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, Ажиллах хүчний оролцооны түвшин 2024 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 62.2 хувь болж, өмнөх оноос 1.7 нэгж хувиар өсжээ.

Нийт 1.4 сая ажиллах хүчний 95 хувь буюу 1.3 сая нь ажиллагч, 5.3 хувийг ажилгүй иргэн бүрдүүлж байна. Ажиллагчдыг эдийн засгийн үндсэн салбараар авч үзвэл, нийт ажиллагчдын 54.2 хувь нь үйлчилгээний салбарт, 23.8 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 22 хувь нь аж үйлдвэр, барилгын салбарт ажиллаж байна.

Харин хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилгын салбарт 27 мянгаар, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 20 мянгаар буурсан нь хамгийн их өөрчлөлт орсон салбар гэж хэлж болно.

Ажилгүй иргэний шалтгааныг задалж харвал, нийт 75.4 мянган ажилгүй хүн байгаагийн:

  • 33 хувь нь ажил хайгаад олдохгүй байгаа
  • 10 хувь нь мэргэжил, дадлага туршлага байхгүй
  • 9.9 хувь нь мэргэжилд тохирох ажил байхгүй шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна