Шахмал түлшний үнэ өөрчлөгдөхгүй

Admin
2025/02/17

"Тавантолгой түлш" компани үйлдвэрлэлийн 5 шугамаар хоногт 2500-2800 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. 

 Мөн нийслэлийн хэмжээнд 17 агуулахад 31969, үйлдвэрийн бүсэд 8987.9 тн, нийт 40956 тн шахтал түлшний нөөцтэй байна. 
 
25 кг-ийн шуудайтай шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулдаг бөгөөд үнэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй.
 
Галлагааны улирал буюу тавдугаар сарын 15 хүртэл шахмал түлшний борлуулалт нийслэлийн 7 дүүрэгт хэвийн явагдана гэж "Тавантолгой түлш" ХХК-иас мэдээллээ. 
 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.192
Өчигдөр
0
0
Тэгээд яагаад энэ борлуулах цэгүүд чинь нүүргүй болчихоод байгаа юм бэ?
Хариулах