Хоёрдугаар сарын сүүлээр цас орж, сэрүүснэ

Admin
2025/02/17

2025 оны хоёрдугаар сарын 17-ноос хоёрдугаар сарын 26-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.

Хур тунадас: Хоёрдугаар сарын 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар сарын 18-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, хоёрдугаар сарын  19-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, хоёрдугаар сарын  20-нд нутгийн төв хэсгээр, хоёрдугаар сарын 21-нд нутгийн өмнөд хэсгээр, хоёрдугаар сарын  23-нд Хангайн уулархаг нутгаар, хоёрдугаар сарын  24-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, хоёрдугаар сарын  25-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, хоёрдугаар сарын  26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -20…-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -11…-16 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8…-13 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -6…-11 градус хүйтэн байна. 23, 24-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 20-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -27…-32 градус, бусад хэсгээр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна. 23, 24-нд хүйтний эрч суларч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -22…-27градус, бусад хэсгээр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна