"The MongolZ" Хойд Америкийн "Complexity" багийг хожлоо

Admin
2025/02/15

#CS2 1,250,000 ам.долларын шагналын сантай "PGL Cluj-Napoca 2025" тэмцээний эхний өдөр "Complexity" багийг хялбархан хожлоо.

PGL-ээс зохиож буй CS2-ын 1,250,000 ам.долларын шагналын сантай "PGL Cluj-Napoca 2025" тэмцээн хоёрдугаар сарын 14-23-ны хооронд Румын улсын Бухарест хотод эхэллээ.

Дэлхийн чансааны 3-т бичигдэж буй байраар тэмцээнд шууд уригдсан "The MongolZ" эхний тоглолтоо Хойд Америкийн "Complexity" багийн эсрэг хийж 2-0 (Dust II 13-7, Ancient 13-7) харьцаагаар хожлоо.

Тоглолтод Мөнхболдын "Senzu" Азбаяр +18 frag, 89.5 ADR (Average Damage per Round)-тай багаа тэргүүлэв.

The MongolZ-ын хоёр дахь тоглолт маргааш 16 цагаас эхэлнэ.

Тэмцээнд дэлхийн аварга "Natus Vincere", "Spirit", "Vitality" болон "G2", "Liquid", "FURIA", "GamerLegion" зэрэг шилдгүүд оролцохгүй өнжиж байгаа бол "FaZe Clan", "MOUZ" зэрэг томчууд тоглоно.

Тэмцээний хэсгийн шат швейцар системээр болох ба хамгийн түрүүлж гурав хожсон найман баг playoffs шатанд шалгарна. Финалын тоглолтоос бусад бүх тоглолт Bo3 журмаар болно.

Ялагч нь 400,000 ам.доллар авах бол ердөө оролцсоныхоо төлөө 12,500 ам.долларыг халааслах уг тэмцээнд монгол дасгалжуулагчтай Австралийн "FlyQuest" баг мөн оролцоно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.93.226
2025/02/15
0
0
Баяр хүргье. Та нар агуу шүү. Та нар чаднаа. Амжилт
Хариулах