Малайзын Засгийн газар Ш.Алтантуяа агсны гэр бүлд гэр бүлд нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэлээ

Admin
2025/02/12

Малайз Улсад захиалгат аллагын хохирогч болсон гэх Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны гэр бүлд учирсан хохирлыг тус улсын Засгийн газар барагдуулахтай холбоотой шийдвэрийг шүүх дахин гаргажээ. Ингэхдээ Малайз Улсын Засгийн газар Ш.Алтантуяа агсны гэр бүлийн өмгөөлөгчийн дансанд 1.1 сая ам.долларыг 30 хоногийн дотор шилжүүлэх шийдвэрийг шүүгч гаргасан аж.

Сануулахад, 2006 онд Малайз Улсад бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу охиныг нь онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхийн тулд 18 жилийн турш уйгагүй явсны эцэст гурван жилийн өмнө Малайзын Селангор мужийн Шах Алам хотын Дээд шүүх Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны гэр бүлд 5 сая малайз рингит буюу 1.1 сая ам.долларын нөхөн олговор олгох шийдвэр гаргасан байдаг. Гэвч хэрэгт холбогдсон талууд хохирлыг төлж барагдуулаагүй гэсэн үндэслэлээр хохирогчийн гэр бүл дахин шүүхэд хандсан байдаг..


0
angry
1
care
0
haha
1
liked
1
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна