Оюутолгойн тендерийн ХУЛГАЙ Цуврал1: 10 МЯНГАН МОНГОЛ АЖИЛТНЫ ХУВЬ ЗАЯАГААР ТОГЛОЖ БАЙГАА “10 ХУВИЙН Б.ДУЛАМСҮРЭН”-ГИЙН БУЛХАЙ

Admin
2025/02/12

       Риотинто группийн хөрөнгө оруулалттай Оюутолгой компанийн худалдан авалтын үйл ажиллагаа нь олон улсын стандартад хүрсэн бодлого, журмаар явагддаг ил тод, нээлттэй, шударга, авлигаас ангид хэмээн сурталчилдаг боловч үнэн хэрэгтээ авлига, луйврын хэрсэн сүлжээгээр явагддаг гэв. Тухайлбал, оюутолгойн уурхайд хэрэглэдэг дийлэнх бараа бүтээгдэхүүнүүд нь цөөн хэдэн компанийн дунд эргэлдэж, тендерийн шалгуураа тэдгээр компаниудад зориулан анхнаас нь бэлддэг гэж эх сурвалж мэдээллээ.

Будилааны эзэд, булхай хийхдээ гаршсан хүмүүс нь Оюутолгойн Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэн, худалдан авалтын газрын дарга Д.Амартүвшин, Б.Сэржмаа нараар ахлуулсан тэдний ойр дотнын хүмүүс гэдгийг олны үг нотлов бололтой. Оюутолгой компанийн худалдан авалтын газрын даргаар ажиллаж буй Д.Амартүвшин гэгч нь өдгөө 21-дэх жилдээ тус албанд тухлаад зогсохгүй өөрийн багын найз, “Хөгжлийн шийдэл” төсөлд хамтдаа ажиллаж байсан Б.Сэржмааг албандаа татаж худалдан авалтын газрын даргаар томилон 15 жил хамтран ажиллаж байна. Хамтдаа ажиллах гэхээс илүүтэй “Халаас” нийлүүлэн зүтгэсээр тендер будлиантуулж “10 хувийн” бонус авдаг алдартай технологийг Оюутолгойд нэвтрүүлсэн гэх.

Тодруулбал: Худалдан авалтын газрын ажилтнууд тендер, сонгон шалгаруулалтыг хийхдээ “Хэлэлцээр явуулах” гэдгээр шалтаглан тендерт оролцогчдын анхны үнийг авснаас хойш удаа дараа үнэ буулгах хэлэлцээр нэрийдлээр үнэнч шударгаар өрсөлдөж яваа компаниудын үнийн саналыг бусдад задалж, тендерийг будлиантуулж байгаад өөрсдийнхөө дэмждэг, “10% -н “бонус” авдаг компаниудыг шалгаруулдаг бохир жишиг тогтоожээ.

100,000 ам.доллар хүртэлх бараа, ажил үйлчилгээний тендерүүдийг oyusupplierdatabase –системээр, түүнээс дээш үнэтэй бараа, ажил үйлчилгээний тендерүүдийг нь ariba – системээр дамжуулан хийдэг. Тендерийн анхны үнийн саналуудыг худалдан авалтын ажилтнууд нь дээрх 2 системээр ном дүрмийн дагуу авдаг хэдий ч гол будлианыг тендер хаагдсанаас хойш хийдэг байна. Тендер хаагдсаны дараа “Хэлэлцээр хийх” нэрийдлээр тендерт оролцогчдын шинэчилсэн үнийн саналуудыг худалдан авалтын ажилтнууд өөрсдийн имэйл хаягаар авдаг нь үнэхээр хачирхалтай.

Аливаа тендерт тухайн үнийн саналуудын нууцлал, шударга үнэлгээ хамгаас чухал учраас тендерт оролцогчид 1 зэрэг битүүмжилсэн үнийн саналаа нууцлал бүхий цахим системээр өгдөг. Харин Оюутолгойн худалдан авалтын ажиллагаанд “Хэлэлцээрийн үеэр” шинэчилсэн үнийн саналуудыг хариуцсан ажилтны имэйлээр хүлээж авахыг худалдан авалтын газрын дарга нар зориуд дэмжин явуулж байгаа нь цаанаа том ашиг сонирхол бий гэдгийг нь нотлоод өгч байна.

Томоохон тендерүүдэд зориулагдсан ariba систем дээр гэхэд л тендер хаагдахаас өмнө тендерт оролцогчдод мэдэгдэл, ерөнхий мэдээ, сануулга өгөх зориулалттай нэмэлт функцийг зориуд ашиглаад тендер хаагдсаны дараа “Хэлэлцээрийн шинэчилсэн үнийн санал” –г авч ашигладаг. Учир нь худалдан авалтын ажилтан нь тухайн функцээр илгээсэн шинэчилсэн үнийн саналуудыг хэдийд ч урьдчилан харж болох буюу нөгөө л тендерийг будлиантуулах, өөрсдийн ивээл, халамжийн компаниудад өрсөлдөгчдийн үнийн мэдээллийг өгөх зорилготой. Бага үнийн дүнтэй бараа, ажил үйлчилгээг хариуцсан баг нь oyusupplierdatabase –цахим системийг ашиглан “зах зээлийн судалгаа хийх зорилго” –той хэмээн удирдлагадаа танилцуулаад асар олон хуурамч тендерүүдийг байнга зохион байгуулдаг жишигтэй болж гэнэ.

Олон сая америк долларын бараа, ажил үйлчилгээний тендерийг зарлан зохион байгуулахдаа “Хэлэлцээр хийх” нэрийдлээр ийнхүү будилуулж байгаа нь “Бор зүрхээрээ яваа” ханган нийлүүлэгчид Оюутолгойгоос зарласан тендерүүдэд хий дэмий оролцож асар их цаг хугацаа, хөдөлмөр, зардал гаргахаас эхлээд олон хохирол амсаж байна. 

Сүүлдээ шударгаар өрсөлдөхөөс илүүтэй Санхүүгийн албаны дарга Б.Дуламсүрэн, Худалдан авалтын газрын дарга нар болох Д.Амартүвшин, Б.Сэржмаа нарын хамаатан садан, найз нөхөд, 10 жил, их сургуулийн төгсөлт, ойр дотнын хүмүүсийг эрэн хайж олох, тэднээр дамжуулан “Яриа хөөрөө хийх”, “тохиролцох” сонголтыг хийхээс өөр аргагүй байдалд оржээ.

10 хувийн бонус авах аргад гаршсан Б.Дуламсүрэн даргаар удирдуулсан гурван даргын шунал үүгээр дуусахгүй. Тэдний технологи улам нарийсаж Оюутолгойн уурхайд мөрөөрөө ажиллаж яваа 10 мянган Монгол ажилчдын хувь заяагаар тоглож байгаа бохир мөнгө угаах аргыг бид цувралаар хүргэх болно.

6
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.106.37
2025/02/13
0
0
Ene bol ystoi unen shuu. Undur duntei ymarch tender baisan. tgd avaad ugvul 5-10% er ni bol avdag. avah avahdaa bur belen munguur har shunuur, huntei gazar hurguulj avdag. 10 terbum tender avch uguud 900 sayig bol ugch l bsan. Bugd ali hediin yriad tohiroogoo hiisen barag humuus tenderte beldeed song shalgaruulalt yvj baihad davuu erhtei companies ni bur ali uujee avsan ged beltgel eneteree ehelchhsn yvj baidag ichihgui tumend zarlaad. 1 bish neleed olon tohioldol baina.
Хариулах