УИХ-ын чуулганы Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Сүүлийн 30 жилд байгалийн баялагтай холбоотой томоохон хулгай дандаа томоохон ТӨК-иудтай холбогдож ирсэн" хэмээн мэдэгдсэн. Мөн түүнчлэн “30 жилд 132 их наядын ашиг олдог Ухаа худгийг “Энержи Ресурс“ ХХК-д үнэгүй өгсөн асуудлаар сонсгол хийх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлээд буй.
Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр Хариуд нь Ерөнхий сайд асан С.Баяр ийн байр суурь илэрхийлжээ. "Сонин юм. Боловсрол мэдлэгтэй нь гэж бодож явсан залуус гэнэт сонин сонин болоод байхчив ээ. Хөсөг хөдөлгөөд эхэлсэн Засгийн газраа нэг нь огцруулна гэх.
Нөгөө нь Засгийн газраа огцруулахгүй гэсэндээ огт хөндлөн, дээрмийн юм ярьж байх юм. Хуулиа уншаагүй дээр улс төрөө яаж хийх учраа олохгүй яваа юм болов уу. Сонсгол нэмэр багатай шиг. Тиймээс 2008 онд ЕС байсан намайг АТГ, цагдаа, шүүхэд өгсөн нь дээр. Улсаа яг ямар философи дээр үндэслэж хөгжүүлэх гээд байна даа, залуус аа" гэв.
Сэтгэгдэл (1)