The MongolZ "IEM Katowice" тэмцээний хагас шигшээд шалгарлаа

Admin
2025/02/08

ESL-ээс жил бүр зохиодог CS2 (Counter Strike 2)-ын томоохон тэмцээнүүдийн нэг "Intel Extreme Masters Katowice 2025" Польшийн Катовиц хотод үргэлжилж байна.

$1,000,000 шагналын сантай тэмцээнд уригдан оролцож playoffs шатанд нь шалгарсан анхны Ази баг болсон Монголын "The MongolZ" Туркийн "Eternal Fire" багтай тоглолоо.

#CS2 $1,000,000 шагналын сантай тэмцээний playoffs шатанд нь шалгарсан анхны Ази баг болсон тэд Туркийн багийг 2-0  хожсоноор Азийн багийн түүхэн амжилтаа дахин нэгээр ахиуллаа.

Хоёр баг өмнө нь дөрвөн тэмцээний хүрээнд таарч 12 map тоглосноос 7-д нь Баянбатын "maaRaa" Эрдэндалай дасгалжуулагчтай монгол залуус ялаад байсан юм. Туркийн нэр төр Eternal Fire Anubis map-д сүүлийн найман удаагийн тоглолтдоо хожигдоод байв.

Ийнхүү The MongolZ хагас шигшээ шатанд дэлхийн аварга Францын "Team Vitality" багтай өнөөдөр 22:45 цагт тоглохоор боллоо. Хоёр баг өмнө "IEM Rio 2024" тэмцээний хүрээнд таарахад 0-2 харьцаагаар Францын баг хожиж байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна