ОНЦЛОХ ПОСТ: Төрийн соёрхолт Ш.Гүрбазар: Ерөөлд бишрэе!

М.Үүрээ
2025/02/06

Төрийн соёрхолт Ш.Гүрбазар элэгний хорт хавдар гэх хатуу онош сонсож одоогоор Герман Улсын Франкфурт хотод эмчлүүлж байгаа тухайгаа өөрийн цахим хуудсаараа мэдээлсэн. Тэгвэл өчигдөр тэрбээр түүний нэрийг ашиглаж хуурамч дансаар хандив цуглуулж байгаа талаар иргэдэд сэрэмжлүүлэг хүргэлээ.

Яруу найрагч Ш.Гүрбазар: Ерөөлд бишрэе!

Өчигдөр та нартаа чинь сэтгэлээ илгээснээс хойш монгол түмэн минь, ерөөл, сургааль, зөвлөмж, тарни, бясалгал хүртэл над руу илгээж би маш их догдоллоо.

Тийм билэгшээл, өөдрөг ерөөл дэмбэрэл намайг улам илааршуулна гэдэгт итгэл төгс байдгийн хувьд түмэн олныхоо ерөөл дэмбэрэлийг л билэгшээн хураах гэснээс өөрийг бодоогүй. Харин олон түмэндээ нэг зүйлийг сануулахаас аргагүй нь. Гэтэл миний нэрийг барьж өөрийн дансаар хандив нээх гэсэн үзэгдэл гарсныг хүмүүс дуулгажээ.

Миний Facebook хаяг: Шагдарсүрэн Гүрбазар

Viber: 91110955 хэвээр байгаа.

Харин энд 72010955 гэсэн Lime App ын дугаартай байгаа.

Хаан Банк: 5130004330 Шагдарсүрэн Гүрбазар гэсэн ганцхан данстай болно.

Хэрвээ өөр утаснаас, данснаас хандив хүссэн мэдээлэл гаргавал бүү итгээрэй. Би тэр бүр холбогдож чадахгүй тул энэ дугаар дээр манай гэр бүл хүүхдүүд байгаа.

 Олон түмний минь өргөсөн ерөөл 

Үүлэнд хүрч болуужин

Орон энэ газарт

Сүүгээр бороо орж байна гэж залбиръяа.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!


 


0
angry
1
care
0
haha
0
liked
5
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна