Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авлаа

Admin
2025/02/05

Монголбанк 2025 оны 1 дүгээр сард 1,236.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 1.2  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 21.9 хувиар өссөн үзүүлэлт байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 26.3 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 175.8 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.   

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны 1 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 297,634.43 төгрөг байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна