“Насны хишиг” авах ахмадын тоо 26 мянгаар нэмэгджээ

Admin
2025/01/27

Засгийн газраас 2017 оноос "Насны хишиг" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

"Насны хишиг”-ийг жил бүр Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын өмнө олгодог уламжлалтай.

Энэ жил 190 гаруй мянган ахмад настан "Насны хишиг" авахаар байна.

Ингэхдээ 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг, 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг, 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгодог журамтай.

Энэ онд 65 нас хүрч буй ахмадууд "Насны хишиг" авах хүсэлтээ "Ehalamj.mn", "E-Mongolia" цахим хуудсаар дамжуулан гаргах боломжтой.

Хэрэв цахимаар өгөх боломжгүй бол сум, хорооныхоо Нийгмийн ажилтанд хүсэлтээ гаргах боломжтой юм.

Энэ хөтөлбөрт хамрагдаж тэтгэмж авах ахмадын тоо энэ жил 26 мянгаар нэмэгдэж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна