​Монголын баг мөсөн баримлын дэлхийн аваргад түрүүллээ

Admin
2025/01/20

АНУ-ын Миннесота мужийн Стиллуотер хотод зохион байгуулагдсан Дэлхийн мөсөн баримлын 2025 оны аварга шалгаруулах наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцож түрүүллээ. Цасан баримлын аварга шалгаруулах энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Ц.Батмөнх, Б.Говьсайхан, А.Ихбанди нар “Дуу хоолой” бүтээлээрээ ийнхүү түрүүлсэн байна. Ингэснээр тэд мөсөн баримлын аварга шалгаруулах наадамд түрүүлсэн анхны Монгол баг болсон юм.

Хоёрдугаар байрт Мексикийн баг “Хавханд” нэрт бүтээлээрээ, гуравдугаар байрт Тайванийн баг “Салхин шивнээ” бүтээлээрээ тус, тус байр эзэлжээ. Ташрамд дурдахад Стиллуотер хот нь дэлхийн цасны наадмыг дөрөв дэх жилдээ хүлээн авч байгаа юм. Энэ удаагийн Дэлхийн цас, мөсний наадам нэгдүгээр сарын 26 хүртэл үргэлжлэх юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна