Т.Баярцэцэг хийн гар бууны улсын аварга боллоо

Admin
2025/01/20

Хийн буудлагын УАШТ-ий эхний медальтнууд тодорлоо.  Эмэгтэйчүүдийн 10 метрийн гар бууны төрөлд нийт 29 тамирчин онч сорьсноос шилдэг найм нь финалд өрсөлдсөн. Улмаар финалын буудлагад ОУХМ Т.Баярцэцэг 232.0 оноогоор түрүүллээ.

Тэрбээр өнгөрсөн жил медалиас мултарч байсан. Харин мөнгөн медалийг ОУХМ Ц.Анударь хүртсэн.  Ц.Анударь финалын турш тэргүүлж явсан ч сүүлийн хэдэн буудлагаа тааруу хийснээр мөнгөн медалийг хүртжээ. Өнгөрсөн жилийн аварга Г.Хэрлэнцэцэг энэ удаа хүрэл медаль хүртэв.

Эмэгтэй хийн гар бууны дүн

  • 1.Т.Баярцэцэг (Аврагч спорт хороо) 232.0
  • 2.Ц.Анударь (Хангарьд) 231.0
  • 3.Г.Хэрлэнцэцэг (Алдар спорт хороо) 211.4

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна