Хүнсний барааны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 8.7 хувиар өсжээ

Admin
2025/01/17

ҮСХ-оос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны урьдчилсан гүйцэтгэлийг танилцууллаа.

Улаанбаатар хотод 2024 оны 12-р сард өмнөх сараас 1,3 хувь, өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар өссөн бол амйгуудад өмнөх оны мөн үеэс 5.5-16.9 хувиар тус тус өсжээ.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 9 хувь гарсаны 2.5 нэгж хувь нь хүнсний бараа ундаа усны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. 

Импортын барааны үнэ өмнөх оны дунджаар 29.1 хувиар өссөн нь инцляцид 2.6 нэгж хувиар нөлөөлсөн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад инцляцид импортын хүнсний бус бараа бүтээгдэхүүний үнэ 2.4 нэгж хувь импортын хүнсний бүтээгдэхүүний үнэ 0.2 нэгж хувиар тус тус нөлөөлжээ.

2024 оны 12 дугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 8.7 хувиар хүнсний бус барааны үнэ 9.1 хувиар барааны бүлгийн үнэ 7.1 хувиар үйлчилгээний бүлгийн үнэ 15.2 хувиар өссөн байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.174
2025/01/18
0
0
Энэ наймаачдын улсынхаа эсрэг хийж байгаа өдөр бүр, цагаар дураараа үнэ нэмдэг БУСАРМАГ үйлдлийг яах уу? Ерөнхий сайд аа, засгийн газар аа, ШУДРАГА өрсөлдөөн хэрэглэгчийн газар аа, юу бодож байна иргэд ингээл сүйрээд байх уу? Ард иргэд ингээл тамлагдаад байх уу?
Хариулах