Үхрийн цул махны үнэ 700 төгрөгөөр өсжээ

Admin
2025/01/17

Нийслэлийн статистикийн хорооноос өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийг танилцууллаа

Тус мэдээлэлд 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.32 хувиар буюу 189 төгрөгөөр өссөн, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.73 хувиар буюу 111 төгрөгөөр өссөн байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.12 хувиар буюу 22 төгрөгөөр буурсан, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.39 хувиар буюу 700 төгрөгөөр өссөн байна.

Адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.4 хувиар буюу 300 төгрөгөөр өссөн, ямааны ястай мах нэг килограмм мах дунджаар 12,800 төгрөгийн үнэтэй байна.

Харин 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 3000-3500 төгрөг, 1-р зэргийнх 2018-2500 төгрөг, 2-р зэргийнх 1018-2200 төгрөгийн үнэтэй байна.

Түүнчлэн монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 1000-1500 төгрөгийн үнэтэй байгаа бол“Хүчит шонхор зах”-д хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1500 төгрөгөөр “Хар хорин зах” худалдаалж байна. Монгол лууван 2000-3000 төгрөгийн үнэтэй байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 2470-2670 төгрөгийн үнэтэй байгаа бол “Оргил супер маркет” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 2470 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 2670 төгрөгөөр “Макс супер маркет” худалдаалж байна. 2024 оны есдүгээр сартай харьцуулахад талхны дундаж үнэ 130 төгрөгөөр нэмэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна