Нефть боловсруулах үйлдвэрт гал гарч нэг агуулах, хоёр автомашин шатжээ

М.Үүрээ
2025/01/03

Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефть боловсруулах үйлдвэрийн түлшний агуулахад өнөө өглөө гал гарчээ.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад, "Тухайн үйлдвэрт түлшний агуулах шатсан тухай дуудлага, мэдээдэл нэгдүгээр сарын 03-ны 00:30 цагт бүртгэгдсэн. Галын улмаас нэр бүхий компанийн оффис, бараа материал хадгалж байсан агуулах, хоёр автомашин шатсан. Ослын улмаас гэмтэж, бэртсэн хүн байхгүй. Тухайн хэрэг шалгалтын ажиллагаа явуулж байна" гэлээ.

0
angry
2
care
0
haha
1
liked
0
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна