Дархан цаазат газарт нэвтрэхэд дотоодын иргэн 5.000, гадаадын иргэн 20.000 төгрөг төлнө

М.Үүрээ
2025/01/03

Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэгдсэнийг Богдхан Уулын Дархан Цаазат Газрын Хамгаалалтын Захиргаанаас мэдээлэв.

Ингэхдээ өмнө нь иргэн гэх ангиллаар л төлбөр авдаг байсныг шинэчилсэн журмаар дотоодын болон гадаадын иргэн хэмээн тус тусад нь хураамжийн хэмжээг тогтоожээ.

Тухайлбал дархан цаазат газарт нэвтрэхэд дотоодын иргэн 5,000 төгрөг төлөх бол гадаадын иргэн 20,000 төгрөг төлөх ёстой болж байна. Мөн өмнөх журмаар ачааны машины даацаас нь хамаарч хураамжийн хэмжээг тогтоодог байсныг халж, ачааны машиныг тусгай хамгаалалтын газарт нэвтрэхэд 10,000-50,000 төгрөг байхаар тогтоожээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.95.220
2025/01/05
0
0
гадна дотно гэж ялгахаа боль . Гадаад хүн , гадаадад амьдардаг бүхэн та нар шулаачдад $ болж харагдаад байна уу? Зүүний сүвэгчээр ч болтугай мөнгө шулах аргаа олж ядах юмаа . Муусайн блөн өссөн хулгайчууд!! луйварчид!!!
Хариулах
103.57.95.220
2025/01/05
0
0
өлөн
Хариулах
82.144.201.2
2025/01/04
0
0
Гадаадын жуулчдыг татна гэж их ярьдаг биз дээ, гэтэл төлбөрөө нэмээд бвал хэн гуайн ирж жуулчлах болж бнаа???
Хариулах