Энэ сарын сүүлчээр хүйтний эрч чангарч, ЦАГААН САРААР ДУЛААН БАЙНА

М.Үүрээ
2025/01/03

Энэ жилийн хаврын тэргүүн сар харьцангуй хойно буюу гуравдугаар сарын 1-нд болно. Иймд нэг сарын дунд болон сүүлчээр хүйтний оргил үе таарах төлөвтэй байна. Харин цагаан сараар дулаан байх төлөв гарсныг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Тодруулбал, гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр, гуравдугаар сард ихэнх нутгаар дулаан байх нь. Төв болон зүүн говийн аймгууд болон баруун аймгуудын нутгаар дулаан байх төлөвтэй байна. Харин нэгдүгээр сарын дунд болон сүүлчээр хүйтний оргил үе таарч баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна.


0
angry
1
care
0
haha
6
liked
1
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна