Төрийн албан хаагчдын цалин 6 хувиар НЭМЭГДЭНЭ

М.Үүрээ
2024/12/27

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлнэ” гэж заасан.

Энэ зорилтын хүрээнд төрийн албан хаагчдын үндсэн цалинг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар /2024.12.25/ шийдвэрлэж ирэх оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалин 6 хувиар нэмэгдэхээр болжээ.

Ингэснээр төрийн тусгай, төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ 1,166.0 мянган төгрөг, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчийн үндсэн цалингийн доод хэмжээ 954.0 мянган төгрөг болох юм.


3
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна