Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулиар одонтой ээжүүдэд жилдээ нэг удаа 100 мянган төгрөгийн урамшуулал олгодог. Засгийн газрын 2024 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар "Эхийн алдар" одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг хоёр дахин нэмэх шийдвэр гаргасан.
Ингэснээр, Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болох юм.
Сэтгэгдэл (7)