Тэгвэл өнөөдөр Үнэн ба зөв намын төлөөллүүд А.Отгонбаатарыг хорьсон нь улс төрийн захиалга байв уу сэвдээр хэвлэлийн хурал хийлээ.
Тэд хэлэхдээ: "Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байна гэж үндсэн хуульд заасан байдаг. Гэтэл үнэхээр энэ хэргийг хуулийн хүрээнд шийдэж байгаа бол яагаад хүн бүр эрх тэгш хуулийн хариуцлага хүлээлгэхгүй байгаа юм зөрчлийн тухай хуулийн 2.2-т зөрчил хамтран гаргасан хувь хүн аж ахуйн нэгж тус бүр хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байгаа . Тэгэхээр үнэхээр энэ болсон үйл явдалд хуулийн байгууллага хариуцлага хүлээлгэх гэж байгаа бол Т.Отгонбаатарт яагаад хариуцлага хүлээлгэхгүй байгаа юм бэ? Төрийн тусгай хамгаалалттай газар хүний дугарах эрх эрх чөлөөгөө эдэлж байх энэ хугацаанд хүний биед халдаж зодоон үүсгэж зодсон шүү дээ тэр хүн чинь тэгэхээр энэ зөрчилд хамтран оролцсон манлайлж оролцсон энэ хүнд яагаад хариуцлага тооцохгүй байж зүгээр нийтийн эрх ашгийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо өргөсөн хүнийг хариуцлага тооцож ганцааранд нь хариуцлага хүлээлгэж барьж авч хорьж байгаа юм бэ. Үнэхээр хуулиар хариуцлага тооцох гэж байгаа бол бүх хүнд эрх тэгш үйлчилнэ гэдэг зөрчлийн хуулийн 2.2-г дагаач ээ” гэлээ.
Сэтгэгдэл (2)