Дэлхийн дээвэр Эверест (8848 м д.т.д) оргил руу авиралт хийхээр өнгөрсөн тавдугаар сард Монголын 3 уулчин аян замд гарсан.
Авиралтаа эхлүүлсэн 3 уулчны нэг болох Д.Отгонхүүгийн бие муудаж үндсэн кэмпт ирсэн бол авиралтаа үргэлжлүүлсэн Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар харамсалтайгаар амиа алдсан ч зорилгоо биелүүлсэн юм.
Хүчилтөрөгч, шерпа нарын тусламжгүй авирч чадсан уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн агсанд олон улсын хэмжээний мастер цол олгох шийдвэрийг МУҮХ-ны УЗ-н гишүүд баталжээ
Сэтгэгдэл (2)