Хөвсгөл аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

М.Үүрээ
2024/12/25

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд урд шөнө газар хөдөлжээ. Тодруулбал, тус сумын VI багийн “Сар гэр” гэдэг газар шөнө 01:48:42 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллийг 01:56 цагт ООГХ-ээс онцгой байдлын байгууллагад цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, багийн Засаг дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай хэлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна