Цахим орчинд замын хөдөлгөөнд оролцож буй Subaru Impreza маркийн тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр буюу камертай газар улсын дугаараа нууж буй бичлэг өчигдөр цацагдсан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээлэлдээ уг тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд журамласан бөгөөд 21 настай эрэгтэй А нь өнгөрөгч 11 дүгээр сард БНХАУ-с худалдан авч ашиглаж байсан аж.
Зөрчлийн тухай хуулиар 25 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах арга хэмжээ тооцжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна