Цагаан хаалга хотхоны 500 өрх, 4000-5000 иргэнийг байранд оруулалгүй 7 дахь жилдээ хохироож байгаа талаар захиалагчид нь мэдээлэл өгч байна.
Тэрбээр, “Монгол улсын Бүрэн өргөө гэдэг компанийн захирал Зоригтбаатар гэдэг хүн 2023 оны тавдугаар сарын 10-нд захиалагчтай болон УИХ-ын Гишүүн Сарангэрэл нийслэл дүүрэг цагдаагийн байгууллагын удирдлагуудтай хийсэн уулзалт дээрээ УИХ-ын Гишүүн Д.Сарангэрэл нийслэл дүүрэг цагдаагийн байгууллагын удирдлагуудтай хийсэн уулзалт дээрээ өөрийнхөө биеэр энэхүү төсөл өө санхүүгийн чадамж байхгүй учир энийг барьж чадахгүй гэдэг мэдэгдэл өгсөн байдаг. Иргэд бид тэмцсээр байгаад 2023 оны есдүгээр сард ажлын хэсэг болон тухайн үед дүүргийн төлөөлөгч байсан жагар төлөөлөгч хуулийн тусламжтайгаар Бүрэн өргөө компанийн гүйцэтгэх захирлыг захиалагчийн төлөөлөгч Бямбасүрэн гэдэг хүнээр томилуулаад 40-50 хувийн гүйцэтгэлтэй олон жил зарцчихсан барилгаа захиалагчтайгаа хамтраад барьж байсан. Гэтэл 2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд Зоригтбаатар гэдэг хүн буцаад захиалагчийн төлөөх Бямбасүрэн гэдэг хүнийг халаад өөрөө гүйцэтгэх захирал болоод тамга тэмдгээ авснаар захиалагч бидний бүхэл бүтэн 20 сарын 2023 оны дөрөвдүгээр сарын тэмцлийн үйл ажиллагаа эхлээд есдүгээр сараас барилгын ажил эхэлсэн. Бүхэл бүтэн 20 сарын нөр их хөдөлмөр захиалагчдаас төвлөрүүлсэн 5 тэрбум орчим төгрөгөөр бид нар барилгаа 50 хувьтай барилгыг 85 хувь болтол нь бариад явж байсан. Гэтэл санаатайгаар захиалагчдын эсрэг ийм үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүн бол Цагаан хаалга хотхоны захиалагчдаас 50-60 айлыг давхардуулаад зарчихсан. Эзэнтэй байрыг хувь хүн болон байгууллагад барьцаалчихсан” гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна