Г.Пүрэвдэлгэр: Гэмт хэргийн шинжтэй гомдлын 28.1 хувийг "Сонгуулийн хорооны үйл ажиллагаанд саад учруулах” гэсэн гомдол мэдээлэл эзэлж байна

Үүрийнтуяа
2024/10/09

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд улс төрийн нам, эвслүүдээс цагдаагийн байгууллагад ирсэн гомдол мэдээллийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "Сонгуультай холбоотой 492 гомдол, мэдээлэл бүртгэгдсэний 274 нь орон нутагт, 218 нь нийслэлд байна. Мөн нийт гомдлын 146 нь гэмт хэргийн шинжтэй байжээ. Гомдол гаргасан эх сурвалжийг нь ангилж үзвэл,

МАН-144, АН-154 ХҮН нам-15 гомдол, мэдээлэл ирүүлсэн. Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн 28.1 хувь нь Эрүүгийн хуулийн 14.5 буюу "сонгуулийн хорооны үйл ажиллагаанд саад учруулах" гэсэн зүйлд зүйлчлэгдсэн гомдол мэдээлэл эзэлж байна" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна