ЭЕРЭГ МЭДЭЭ : “Парис 2024” олимпын наадамд амжилт гаргасан тамирчдад Засгийн газраас 3-4 өрөө байр олгохоор боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 11-нд болж зарим асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Энэ үеэр, Парис 2024 зуны олимпын наадамд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ. Тодруулбал, алтан медаль хүртсэн Уламбаярын Сүрэнжавт дөрөв, мөнгөн медаль хүртсэн Бавуудоржийн Баасанхүү, Ганбатын Болор-Эрдэнэ, Цэгмидийн Баттулга, Энхбаярын Содномпилжээ нарт тус бүр гурван өрөө орон сууц олгоно.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна