Монголчууд 2000 оноос эхлэн паралимпын наадамд оролцож, 2 алт, 2 хүрэл, нийт 4 медаль хүртжээ.
Байт харвааны тамирчин Д.Баатаржав “Бээжин-2008” паралимпын наадмын эрэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлж, анхны медалийг эх орондоо авчирч байлаа.
Улмаар “Рио-2016” олимпоос жүдоч Б.Ууганхүү, пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ нар хүрэл медаль хүртэж байв.
Өмнөх “Токио-2020” паралимпын наадамд Э.Содномпилжээ түрүүлж, хос медальтан болсон билээ.
Өнөөдөр Парис хотноо нээлтээ хийх XVII паралимпын наадамд Э.Содномпилжээ тэргүүтэй Монголын 12 тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөх болно.
Паралимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох тамирчдадаа амжилт хүсье.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна