"Парис-2024" зуны паралимпын наадам өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн паралимпын наадамд манай улсаас байт харваа, жүдо бөх, таэквондо, пауэрлифтинг, хөнгөн атлетик, усанд сэлэлт гэсэн зургаан төрөлд 12 тамирчин оролцоно. Мөн гурав дахь удаагаа параолимпын наадамд хүндийн өргөлтийн төрөлд оролцох МУГТ Э.Содномпэлжээ нээлтийн ёслолд Монгол Улсын туг барина.
Монголын тамирчид зуны паралимпын наадмаас гурван спортын төрлөөр нийт дөрвөн медаль хүртсэн бөгөөд “Бээжин-2008” паралимпын наадмаас Д.Баатаржав алт, “Рио-2016” паралимпаас Э.Содномпилжээ, Б.Ууганхүү хүрэл, “Токио-2020” паралимпаас Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн юм.
Манай улсын пара тамирчид зуны паралимпын долоо дахь наадамдаа оролцох гэж байгаа ба анхлан “Сидней-2000” паралимпын наадамд оролцож, түүнээс хойш тасралтгүй тамирчидаа илгээж буй билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна