АНУ-Монгол шууд нислэг хийхэд нэг алхам ойртлоо

Үүрийнтуяа
2024/08/09

АНУ-Монгол шууд нислэг хийхэд нэг алхам ойртлоо. Тодруулбал, АНУ, Монгол Улсын хооронд агаарын тээврийн аюулгүй байдал, харилцаа холбоог сайжруулах зорилгоор Чингис хаан болон Анкорижийн Олон улсын нисэх буудлууд хамтран ажиллахаар боллоо! Вашингтон хотод болсон иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний үеэр АНУ-ын Тээврийн Аюулгүй Байдлын захиргааны Дэд дарга Холли Каневари, Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яамны ТНБД С.Батболд нар хамтарсан эрмэлзлийн бичигт гарын үсэг зурснаар ирээдүйд хоёр орны хооронд шууд нислэг хийхэд нэг алхам ойртлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна