Б.ЛАКШМИ: “Эдийн засгийн бүсчилсэн хөгжил” тодорхой хэмжээгээр аймгуудын эдийн засгийн хөгжилд сул талуудыг авчрах болов уу гэж харж байгаа

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023” судалгааг өнөөдөр /2024.05.06/ танилцууллаа. Энэ үеэр эдийн засагч Б.Лакшми дараах мэдээллийг өгөв.  

Тэрбээр, “Аймгуудын эдийн засгийн өрсөлдөх чадварт бүсчилсэн хөгжил томоохон нөлөө үзүүлэхгүй гэж харж байгаа. Яагаад гэвэл нэгт сүүлийн үед ярьж байгаа бүсчилсэн хөгжлийг бүсчлэхдээ эдийн засгийн бүсчлэл гэж хараагүй сонгуулийн бүсчлэл гэдэг юм хийгдсэн байгаад байгаа. Энэ дээр сонгуулийн бүсчлэл гэдэг нь яаж харагдаж байгаа вэ гэхээр тэгш бус байдлыг авчрах юм шиг харагдаж байгаа. Яагаад гэвэл Баян-Өлгий аймгийн хувьд дангаараа гурван мандаттай ийм аймаг. Хөвсгөл Булган Орхон аймгуудын хувьд бол долоон мандаттай харагдаж байгаа төсвийн хувьд ч бас харахад долоон сонгогдсон гишүүд төсвөө төвлөрүүлсэн ч гэсэн долоон гишүүний төсөв орж ирье гэж бодоход гурван аймгийн төсвийг нэгтгээд оруулахыг харахад бол мөн түүнчлэн бүсүүдийн хувьд 10 суудлуудтай байгаад байгаа. Дөрвөн аймаг нийлүүлчихсэн, зарим нь гурав зарим нь дан ганцаараа гээд аймаг байгаад байхаар энэ нь бол тодорхой хэмжээгээр эдийн засгийн хөгжилд сул талуудыг авчрах болов уу гэж харж байгаа. Тэгэхээр манай судалгааны хувьд аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны хувьд томоохон нөлөө үзүүлэхгүй гэж харж байгаа” гэв.

 Сэтгүүлч: А.Булганчимэг

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна