Гавьяат тамирчин Э.Цэндбаатар олимпийн эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо

Үүрийнтуяа
2024/04/08

Монголын боксын холбоо Олимпын эрх олгох тэмцээнд оролцох тамирчдыг энэ амралтын өдрүүдэд сонгон шалгаруулж, сорил тулаанаар шийдвэрлэлээ.

"Парис-2024" 33 дахь олимпын наадмын эрх олгох боксын спортын тэмцээн тавдугаар сарын 23-нд Тайланд улсад эхэлнэ. Манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй таван жинд өрсөлдөж, Парисын олимпын наадмын эрхийн төлөө өрсөлдөнө.

Олимпын эрхийн тэмцээнд оролцох эрхтэй болсон тамирчдын нэрс:

Эрэгтэй:

57 кг: Х.Энх-Амар

63.5 кг: Э.Цэндбаатар

71 кг: О.Бямба-Эрдэнэ

Эмэгтэй:

57 кг: Т.Болортуул

54 кг: М.Энхжаргал

АНУ-аас зорьж ирсэн Э.Цэндбаатар олимпын эрхийн тэмцээнд явж чадах эсэх нь бокс сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж байсан. Тэгвэл тэрбээр олимпод оролцох эрхээ авч чадлаа. Тэрээр сорилын эхний өдөр Б.Буяндалайг 3:2-ын харьцаагаар ялж, Т.Энхтөрийг 4:1-ээр буулган авч, олимпын эрхийн тэмцээнд оролцохоор болсон байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна