Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил тус тэмцээнийг тавдугаар сарын 25-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм. “UB Marathon 2024” бүтэн өдрийн үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулалтыг “Хай пэймэнт солюшнс” ХХК бүрэн хариуцаж, иргэдийн оролцоо, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна. 5, 10, 21, 42 км-ын марафоныг мэргэжлийн тамирчдын болон сонирхогчдын гэсэн хоёр төрлөөр зохион байгуулна. Мөн өмнөх жилтэй адилхан RFID технологиор бүрэн автоматжуулж, оролцогчдын гүйлтийн мэдээллийг үнэн, зөв, бодитой хүргэж, мөн гэрэл зургаа ч дурсгал болгон авах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Иргэд гэр бүлээрээ, найз нөхдөөрөө бүтэн өдрийг зөв боловсон, зугаатай өнгөрөөх нөхцлийг бүрдүүлж урлагийн тоглолт, худалдаа үйлчилгээ, Street food area, Food and chill area орон зайг бий болгохоор зорьж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна